Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэн. Дайн эхлээд ердөө 17 хоногийн хугацаанд Палестины талаас 5000 гаруй хүн амиа алдсаны тал нь хүүхдүүд байжээ.
ЮНИСЕФ -ийн мэдээлснээр, ХАМАС, Израилын хоорондын дайны улмаас Газын зурваст 2360 хүүхэд амиа алдаж, 5364 хүүхэд шархадсан байна. Үүний зэрэгцээ дайн эхэлснээс хойш Газын зурвас дахь хүүхэд бүр хоол хүнс, ус, эм бэлдмэл зэрэг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомстолд орсны дээр байнгын халдлага, бөмбөгдөлтийн дор амьдарч байгааг ЮНИСЕФ онцолжээ.
ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Газын зурваст өдөр бүр 400 гаруй хүүхэд амиа алдаж эсвэл шархдаж байгаа бол дайн эхэлснээс хойш 300 гаруй мянган хүүхэд орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |