Израилын арми дүрвэгчдийн хуаранд цохилт өгч, олон хүн амиа алджээ
2023-10-25

ХАМАС, Израилын дайны үеэр Израилын арми Газын зурвас руу халдаж, дүрвэгчдийн хуаранд хэдэнтээ цохилт өгсөн юм. Энэ удаад олон мянган хүн байрлаж байсан дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 20 гаруй хүн амиа алдсан талаар Аль-Жазира мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, голчлон хүүхэд, эмэгтэйчүүдээс бүрдсэн олон мянган хүн хоргодож буй Нусейрат дүрвэгчдийн хуаран Израилын армийн цохилтод өртжээ. Эдпгээр хүмүүс Газын зурвасын хойд хэсгээс дүрвэж, энд байрлаж байсан аж. Улмаар цохилтод өртсөний улмаас 20 гаруй хүн амиа алдсан бөгөөд нурангийг бүрэн зайлуулсны дараа амиа алдсан хүмүүсийн бодит тоо гарна гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Энэ сарын долооны өдрөөс эхэлсэн дайны улмаас ХАМАС-ын дайчдын гарт биш харин Израилын армийн пуужингийн цохилтод өртөн энгийн иргэд олноор амиа алдаж байна гэж Палестины эрх баригчид мэдэгдсэн байна. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дайн эхлээд 17 хоногийн хугацаанд амиа алдсан хүний тоо 5000-ыг давжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Aluurchid
2023-10-25