Лионел Коста: Боби амьдралд минь ирсэн хамгийн сайн найз байсан

Дэлхийн хамгийн өндөр настай нохой Боби нас баржээ. Португал улсын хөдөө тосгонд амьдардаг Боби нэртэй хоньч нохой 31 настай байсан бөгөөд Гиннесийн амжилт тогтоосон нохой байв.
Түүний гэр бүлийнхэн хэлэхдээ, “Боби түүхэн дэх хамгийн урт насалсан нохой болсон хэдий ч дэлхий дээр өнгөрүүлсэн 11 478 хоног нь түүнд хайртай хүмүүсийн хувьд хангалттай хугацаа биш. Боби бусад амьтадтай нийтэч, эрх дураараа зан ааштай боловч сүүлийн жилүүдэд идэвхгүй болж, хэвтрээсээ салахаа больсон байсан. Бид бүх цаг хугацаанд хайрт бобигоо дурсан санах болно оо. Боби бол миний хамгийн сайн найз байсан. Дэлхийд өөрийнхөө нэр алдрыг харуулсан түүндээ маш их хайртай шүү" гэжээ.
Сонирхуулахад нохойны дундаж наслалт 10-13 жил байдаг бол Бобитой адил Рафейро до Алентехо үүлдрийн нохойнууд дунджаар 12-14 жил амьдардаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ