Монголын хамгийн том өвлийн хүлэмжийг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр байгууллаа
2023-10-24

 

Тогтвортой хөгжилд түүчээлж, ногоон ирээдүйг бүтээхийн төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд “Төгс ургац” ХХК-ийн бүтээн байгуулж буй, Монголын хамгийн том нарийн ногооны бүрэн автомат өвлийн хүлэмжийн төслийг ХААН Банкны ногоон зээлээр 12 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд тус хүлэмжийн нээлт 2023 оны 10-р сарын 20-ны өдөр боллоо. 2016 оноос эхлэн хүн амын хүнсний нарийн ногооны хэрэгцээг ханган ажиллаж буй тус компани энэхүү төслөөрөө нарийн ногооны хүлэмжээ 2 га талбайгаар өргөтгөх, бүрэн автоматжуулах,100 орчим ажлын байр шинээр бий болгох зорилт тавин, ийнхүү амжилттай хэрэгжүүлээд буй.

 

 

“Бид энэхүү төслийг хөрөнгө оруулж дэмжсэнээрээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд анхаарч, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон зээл, ногоон эдийн засгийг дэмжих, энэ чиглэлийн санхүүжилт олгоход онцгойлон анхаарч ажиллаж байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.

 

 

“Монголчууд урд хөршөөс импортоор оруулж ирсэн нарийн ногоонууд хүнсэндээ хэрэглэдэгнь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Иймд бид өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулахаар шийдэж, өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэрэг хүнсний ногооны тариалалтыг 100 хувь импортыг орлох хэмжээнд хүртэл нь өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн “Төгс ургац” ХХК-ийн Төслийн удирдагч Л.Эрдэнэчимэг ярилаа.

 

 

Нийт 18,560 м.кв талбай бүхий халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулгатай, Голланд загварын бүрэн автомат өвлийн хүлэмжийг ашиглалтад орсуулснаар жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулаад зогсохгүй өдөрт 8-10 тн өргөст хэмх хураан авах боломж бүрдэж буй. Мөн Монгол Улсын өргөст хэмхний дотоодын хэрэгцээний 50 хувийг өвлийн улиралд дангаар хангах хүчин чадалтай аж. Үүнээс гадна ижил төрлийн өвлийн хүлэмжүүдтэй харьцуулахад эрчим хүчийг 24 хувиар хэмнэх төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
бас хятдын хортой генийн өөрчлөлттэй заваан юм авчирч тарьж байгаа биз . хөдөөнийхөн зөв буруу сайн муу дээр доор ч ялгахгүй мэдрэл харсан болгоноо ам руу хийгээд
2023-12-06
бусдад нь боломж өгөхгүй хаагаад байнашд зээл өгөхгүй орон байр булаагаад авчихна бусад хүн яаж бизнес хийхийн боломж өгөхгүй аймаар хүнд сурталтай хурдан үйлчлэхгүй яст мэлхий шиг удаан тархи нь ч удаан хөл гар нь ч удаан
2023-12-06
4-р цахилгаан станцын зүүн талд байдаг уу бэлэн байр ш дээ. Засаж сайжруулсан байлгүй.
2023-10-25
mgl:
haana gedgig n medegdehgui , deer n nuguu l monos ene ter gesen tom gazaruud l bh shig bn daa. heden hyn l mongold busines hiih yumdaa.
2023-10-25
бусдад нь боломж өгөхгүй хаагаад байнашд зээл өгөхгүй орон байр булаагаад авчихна бусад хүн яаж бизнес хийхийн боломж өгөхгүй аймаар хүнд сурталтай хурдан үйлчлэхгүй яст мэлхий шиг удаан тархи нь ч удаан хөл гар нь ч удаан
Тунгалаг:
баяр хүргэе , ажлын өндөр амжилт хүсэе , сэтгэл хангалуун байнаа
2023-10-24
Zochin:
Amjilt !!! Tugs urgatsiin urgust hemh amttai shu !!!
2023-10-24
irgen:
1 shn medee bna.amjilt hysie.ene ih uudam ezengyi nutagtai uls ingej ashiglah estoi niislelees hol zuv bna
2023-10-24
солонгост бас өвөлжингөө хүлэмж ажиллуулаад өвөл ч гэсэн шинэ ургацын ногоо байдаг
2023-10-24