"Циркийн гүнж" наадмын Гран-при шагналыг Монголын циркчид хүртжээ
2023-10-24
Олон улсын наадмаас Гран-при хүртсэн монгол охид

 

ОХУ-ын Саратов хотын циркэд "Циркийн гүнж" циркийн урлагийн олон улсын есдүгээр наадам өндөрлөжээ. Энэ удаад дэлхийн 13 орны циркчид оролцсон талаар Интерфакс мэдээлсэн байна. 

 

Наадмын дээд шагнал болох "Алтан титэм" шагналыг 12-13 настай Орос циркчин охид хүртсэн бол "Мөнгөн титэм" шагналыг Казахстаны гимнастикчид, Оросын баавгай сургагч, Хятадын циркчин нар хүртсэн бол "Хүрэл титэм"-ийг Перугийн гимнастикчин хүртжээ.

 

Харин энэ наадамд уран нугаралтын төрлөөр оролцож, "биеийн уян хатан байдлыг дээд зэргээр харуулсан" сон Монголын уран нугарагчид Гран-при шагналыг хүртсэн гэж Оросын цирк мэдээлжээ.

 

Оросын циркийн мэдээлснээр, энэ жил шилдгээр тодорсон уран бүтээлчид шагнал гардахаас гадна Орос болон бусад орнуудад ажиллах урилга хүлээн авсан байна. Энэ наадам 10 дугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулагдаж, Орос, Франц, Герман, Эфиоп, Бразил, Монгол зэрэг 13 орны 23 үзүүлбэр олны хүртээл болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-24