Нэг сая татварын байцаагчтай болох боломж
2023-10-23

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх УИХ-ын даргын санаачилга 100 мянган иргэний дэмжлэгээр УИХ-д хэлэлцэгдэхээр болоод байна. Үүнээс үүдэн буцаан олголтыг нэмэх нь зөв, буруу эсэх асуудлаар олон нийт үзэл бодлоо илэрхийлсээр байна. 

 

 

Төсвийн орлого бүрдүүлэх гол татвар НӨАТ мөн. Харин НӨАТ-ын буцаан олголт энэ татвар төлөлтийг урамшуулж байгаа бүртгэлийн механизм. ААН-ийн орлогын татварт ч шууд нөлөөлнө. Энэ бол зардал болж гарах мэт харагдавч харин ч 10 их наядын далд эдийн засгийг ил болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай.

 

Ихэнх ААН хоёр баланстай болсон. Иргэдийн НӨАТ-ын баримтаа нэхэж авах үйл хөдлөлд эерэгээр нөлөөлнө, татвараас зайлсхийлт буурна. Нэг сая татварын байцаагчтай болно гэсэн үг. Өрхийн хэрэглээг шууд дэмжинэ. Богино хугацаандаа инфляцад шууд нөлөөлөхгүй, харин хэрэглээний өсөлтөөр цаашдаа эрэлтийг өсгөнө. Хэрэглээ, эрэлтийн өсөлт нь өсөлт, ажил эрхлэлтэд эерэг дам нөлөө үзүүлж болно. Орлого багатай иргэдэд илүү эерэг нөлөө үзүүлнэ. Орлого багатай иргэдийн татвар, шимтгэлийн дараа үлдэх орлого нэмэгдэх нь илүү үнэ цэнэтэй. Энэ агуулгаар тэгш бус байдал буурахад нөлөөлж болно.

 

Инфляци өндөр байгаа үед эрэлтийг нэмэгдүүлснээр хэрэглээний үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй импортын төлбөрт шилжих эрсдэлтэй.. Өсөлт өндөр байгаа үед үр ашгийг орлогын дахин хуваарилалтын шууд механизмаар хүртэх нэг хэлбэр байж болно. Өөрөөр хэлбэл, төсөвт татвар хэлбэрээр орлого бүрдүүлээд түүнийгээ илүү үр ашигтай, үр дүнтэй зарцуулалт болгож чадахгүй байгаа энэ цаг үед энэ хэлбэрийн шууд шилжүүлэг нь өрхийн секторт хүрэх үр нөлөөний хувьд өндөр байх боломжтой.

 

Эдийн засгийн өсөлт, сэргэлтийн үр шим жигд хэлбэрээр өрхүүдэд хангалттай нөлөөлөхгүй байгаа энэ үед орлогын дахин хуваарилалтыг шууд хийх нэг арга хэлбэр юм. 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Buteegcn bish hummus ihedwel ulster suirne
2023-10-23
gunjee:
yu yriad bn ? 3 hunii dund 1 baitsaagch bn gesen ug uu ? iim onigoo bj boloh uu !
2023-10-23