Honda Токио хотод жолоочгүй таксины үйлчилгээ нэвтрүүлнэ
2023-10-23

Японы нийслэл Токио хотод 2026 оноос жолоочгүй таксины үйлчилгээ нэвтрэхээр болжээ. Энэ үйлчилгээг хоёр том компани хамтран үзүүлнэ гэж Nippon.com мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, 2026 онд Токио хотын төвөөр жолоочгүйн такси үйлчилгээний албыг general Motors Co-той хамтран эхлүүлнэ гэж Honda Motor Co мэдэгджээ.  Энэ нь тодорхой нөхцөлд жолоочгүй, бүрэн автомат жолоодлогоор явах, дөрөвдүгээр түвшний технологийг ашиглаж Японы нийслэлд нэвтрүүлэх анхны үйлчилгээ болох аж. 

Японы автомашин үйлдвэрлэгч эхний ээлжинд 100 хүрэхгүй машин ашиглаж жолоочгүй такси үйлчилгээг эхлүүлж, дараа нь жолоочгүй машины тоог 500 хүртэл нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн цаашлаад Токио хотын төвөөс бусад газарт үйлчилгээг өргөжүүлэх боломжийг ч авч хэлэлцэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин