АНУ-д илүүдэл жинг бууруулах тариа туршжээ
2023-10-23

АНУ-д нэгэн эм бэлдмэлийн эмнэлзүйн туршилтын үр дүнг нийтэлжээ. Энэ бэлдмэлийг тун удалгүй таргалалтыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрч магадгүй гэж Tech Onliner мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтын явцад шинэ бэлдмэлийн ачаар таргалалттай хүмүүс 16 сарын дотор жингийнхээ 25 хувийг хаяж чадсан дүн гарчээ. Гэхдээ энэ нь эм уугаад л турчихна гэсэн үг биш. Шинээр туршсан бэлдмэл нь тарилга бөгөөд энэ тарилгыг тариулаад л турчихна гэж найдах хэрэггүй, урьд өмнө нь амьдралынхаа хэв маягийг өөрчлөх замаар бага зэрэг жингээ хаясан хүнд илүүтэй үр дүнтэй байдаг гэнэ. 

 

Бэлдмэлийг туршихад илүүдэл жинтэй 500 гаруй хүн оролцсон байна. Тэд гурван сарын дотор хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний ачаар жингийнхээ таван хувийг хаяжээ. Дараа нь хүмүүсийг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэгт 16 сарын туршид хуурамч эм өгч, нөгөө хэсэгт нь туршилтын тариаг хэрэглэсэн байна.

 

Туршилт дуусахад, хуурамч бэлдмэл хэрэглэсэн бүлгийн оролцогчид жингийнхээ 4,8 хувийг хаясан байна. Харин тураах тариа тариулсан хүмүүс туршилтын төгсгөлд жингийнхээ 25 хувийг хаясан байжээ.

 

Энэ бэлдмэлийг анх чихрийн шижин өвчнийг эмчлэх зориулалтаар боловсруулж эхэлсэн байна. Цаашлаад 2024 оноос эхлэн энэ тарилгыг хүмүүст ашиглахыг зөвшөөрч магадгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин