Энэ сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израилын нутаг руу дайрч, хариуд нь Израил Газын зурваст агаараас цохилт өгч эхэлсэн. ХАМАС, Израилын хоорондын дайн зогсох шинжгүй, Израил хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн Израилын эрх баригчид дайны байдал албан ёсоор зарлахдаа иргэддээ хандан урт хугацааны дайнд бэлэн байхыг уриалж байсан бөгөөд улмаар дайн өргөн цар хүрээтэй болж өргөжихөд бэлэн байх үүднээс Израилын хойд хэсэгт бөмбөгдөлтөөс хоргодох 4000 байрыг яаралтай засварлаж эхэлсэн талаар The Jerusalem Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ливаны шийтийн "Хезболла" бүлэглэл ХАМАС, Израилын дайн хурцдаж байгаа энэ үед Израилын эсрэг дайнд нэгдэж, хойд фронт нээгдэж болзошгүй үед бөмбөгдөлтөөс хоргодох байр нэн чухал гэж эрх баригчид үзсэнтэй холбоотой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |