Хятадын сансрын нисэгчид тойрог замд хүнсний ногоо ургуулжээ. Энэ дэвшилтэт үйл явдлын талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Шэньжоу-16" багийн гишүүд "Тяньгун" станц дээр "сансрын ногооны талбай" бий болгосон байна. Тусгай хоёр модуль дээр салатны навч, сонгино, үрлэн улаан лооль ургуулжээ. Сансарт байгуулсан энэхүү хүлэмж нь жингүйдлийн нөхцөлд ургамал ургах явцыг судлах туршилтын талбай болж байгаа аж. Сансарт тарьж ургуулсан ногоо газар дээр тарьснаас юугаар ч ялгагдахгүй гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
Энд дуулгахад, "Шэньжоу-16" багийнхан ойрын үед даалгавраа дуусган эх дэлхийдээ газардах аж. Тойрог замын "Тяньгун" станц дээр Хятадын сансрын нисэгчид таван сар ажиллаж амьдарсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |