Transfermarkt портал дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ.
Нэг болон хоёрдугаар байранд Манчестер Сити клубийн Эрлинг Холанд болон "Пари Сен Жермен"-ий довтлогч Килиан Мбаппе нар бичигдсэн байна. Эдгээр тоглогчид одоо 180 сая еврогоор үнэлэгдэж байгаа аж. Харин гуравдугаарт "Реал"-ын Жуд Беллингем багтсан бөгөөд түүнийг 150 сая еврогоор үнэлж байгаа аж.
Эрлинг Холандын тухайд түүнийг өнгөрсөн улиралд "Манчестер Сити"-ийн шилдэг тоглогч хэмээн нэрлэж байв. Тэрбээр 52 тоглолтод оролцохдоо 52 удаа бөмбөг өшиглөж, бүхий л тоглолтуудын үеэр нийтдээ есөн удаа үр дүнтэй дамжуулалт хийжээ. Түүнчлэн Холандыг Европын хөлбөмбөгийн холбоо оны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэж байв.
Харин Мбаппе аварга шалгаруулах тэмцээний улиралд зургаан тоглолтод оролцоч, долоон удаа бөмбөг өгшиглөсөн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбээр "ПСЖ"-тэй 2024 оны зун хүртэл үйлчлэх гэрээ байгуулсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |