ХХБ-нд Зөрчлийн хэрэг нээж, ЕСӨН сая төгрөгөөр торгожээ
2023-10-23

ШӨХТГ-т Худалдаа, хөгжлийн банкны мэдээлэл, лавлагааны 1900-1977 тусгай дугаарын үйлчилгээний үнэ тарифтай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна. 

 

 

Тусгай дугаар эзэмшигч нь тусгай дугаарын лавлах үйлчилгээнд холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэх, энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар өөрөөр хэлбэл “автомат хариу өгөгч” ажиллаж байх хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцохгүй байхаар дээрх журам, стандартаар зохицуулсан байдаг байна.

 

Гэвч “Худалдаа, хөгжлийн банк” ХК нь нэмүү өртөгт 1900-1977 тусгай дугаараар үзүүлж буй лавлах үйлчилгээнд холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллаагүй байна. Тодруулбал, тус дугаар руу дуудлага хийж эхлэхэд “автомат хариу өгөгч” ажиллаж, энэ хугацаанд хэрэглэгчийн дугаараас 1 минут нь 150-165 төгрөгийн тарифаар төлбөр тооцож хэрэглэгчийг хохироож байгаа үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй зөрчилд тус банканд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаварыг өгчээ.

 

Бусад банкууд нь лавлах үйлчилгээндээ тухайн үүрэн операторын энгийн тарифтай 1800**** тусгай дугаар ашигладаг байна.

Shuud.mn
Сонин хачин
ГОМДОЛ ГАРГА
2023-10-23
иргэн:
Зөв ажил болжээ. Талархья
2023-10-23
БҮХ ТУСГАЙ ДУГААР ТЭГДИЙШ
2023-10-23
ГОМДОЛ ГАРГА
иргэн:
Маш зөв шийдвэр байна. Зөвхөн ХХБ бус өөр олон байгууллага ингэдэг хэрэглэгчийн хармаанаас зөвшөөрөлгүй урьдчилан мэдээлэл өгөхгүйгээр дураар төлбөр авч дээрэм хийдэг. Үүнийг нэг мөр таслан зогсоох ёстой.
2023-10-23