БНХАУ бал чулуу экспортлохоо зогсооно
2023-10-23

БНХАУ 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн байгалийн ялтаст болон зохиомлоор гарган авсан бал чулууг экспортлохыг түр хугацаанд хориглохоор болжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь  жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бал чулууг гаргахад тавигдах хориг нь энэ чулуугаар хийсэн бүтээгдэхүүнд ч хамааралтай гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн байна. Бал чулуу болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг экспортлох бол тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. 

 

Бал чулууг машин үйлдвэрлэл, цөмийн эрчим хүч, төмөрлөг, электроникийн үйлдвэрт өргөнөөр ашигладаг. Энэ түүхий эдийг экспортлоход хязгаарлалт тавьсан нь "үйлдвэрлэл, нийлүүлэлтийн аюулгүй байдал тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн" гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин