Газын зурвас дахь дүрвэгчдийн хуаранд Израилын агаарын цэргийн хүчин цохилт өгч, олон хүн амиа алджээ. Энэ талаар иргэний хамгааллын төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар Аль Жазира телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвасын хойд хэсэг дэх Жабалия хот дахь дүрвэгчдийн хуаранд байх хоёр орон сууц болон Албанийн сүм дээрээс ЦАХАЛ цохилт өгсөн байна. Улмаар энэ цохилтын улмаас 30 хүн амиа алдаж, 27 хүн шархаджээ.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израилын нутаг руу нэвтэрсний дараа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. Үүний дараа Израил Газын зурвасыг бүрэн бүслэлтэд оруулна хэмээн зарлаж, Газын зурвас болон Ливан, Сирийн зарим нутагт ч агаараас цохилт өгч эхэлсэн. Түүнчлэн энэ мөргөлдөөн Иордан голын баруун эрэг дээр ч үргэлжилж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |