Цагдаагийн байгууллага ламхай нарын зодооны хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллага ламхай нарын зодооны хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

 

Урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож, эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

 

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-12-01
ЯМАР ТЭНЭГ НОВШНУУД НЬ ХҮҮХДЭЭ ЛАМ БОЛГОХ ГЭЭД ХАЯДАГ БАЙНАА
2023-10-23