БНХАУ хоёр талын сувгаар болон НҮБ-аар дамжуулан Палестиндп хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Засгийн газрын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Жай Жюнь мэдэгдсэнийг Синхуа дамжуулжээ.
"Газын зурвасын хүн ам туулж буй хүмүүлэгийн хямралыг хөнгөвчлөхөд туслах үүднээс Хятад улс хоёр талт сувгаар болон НҮБ-аар дамжуулан тусламж үзүүлсэн. Цаашид ч тусламжаа үргэлжлүүлнэ" хэмээн Жай Жюнь мэдэгджээ.
Түүнчлэн Палестин, Изралиын сөргөлдөөн улам хурцдаж байгааг тэрбээр онцолсон байна.
"Газын зурвас дахь нөхцөл байдпал ноцтой байна. Хуурай замаар өргөн цар хүрээтэй сөргөлдөөн өрнөх эрсдэл урьд хожид хэзээ ч ийм өндөр байсангүй" хэмээн Жай Жюнь мэдэгджээ.
Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өдөр эхэлсэн Палестин, Израилын дайны улмаас Израил Газын зурваст агаарын цохилт тасралтгүй өгч, Газын зурвасын олон мянган хүн орох оронгүй, дүрвэгч болсны дараа БНХАУ энэ байдлыг шүүмжилж, Израилын тал "батлан хамгаалах хариу үйлдлээ хэтрүүлсэн" гэж буруутгаж байлаа. Түүнчлэн олон жил үргэлжилсэн энэ сөргөлдөөнийг шийдэхэд Палестины тусгаар улсыг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал гэсэн байр суурийг БНХАУ баримталж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |