Зам тээврийн ноцтой ослоор хоёр хүн амь насаа алдаж, дөрвөн хүн гэмтжээ

Зам тээврийн ноцтой ослоор хоёр хүн амь насаа алдаж, дөрвөн хүн гэмтжээ

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “УУ хөтөл" гэх газарт өчигдөр 22 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Өвс тээвэрлэж явсан Hyundai маркийн тээврийн хэрэгслийн араас Toyota маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Ослын улмаас мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нэг зорчигчийн хамт амь насаа алдаж, зорчиж явсан 10-46 насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн, нийт 4 хүн гэмтсэн байна.

 

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

 

1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг

 

2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох

 

3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах

 

4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх

 

5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх

 

6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших

 

7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-12-01
Болд:
Шөнө машины араас орно гэдэг урд машин нь цацруулагчгүй явсны харгай байх шүү. Дамай хөдөө, аймгийн жолооч нар машины цацруулагч, ослын гурвалжин гэж мэддэггүй шүү. Аймаг сумын тээврийн хэрэгсэл хариуцсан хүмүүс анхаарч сайн ажилмаар байна шүү
2023-10-23