Охидыг зураг, бичлэгээр нь дарамталж, заналхийлдэг этгээдийг илрүүлжээ

Охидыг зураг, бичлэгээр нь дарамталж, заналхийлдэг этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ.

 

Дээрх этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.

 

ХҮҮХДЭД ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ

 

1. Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй

 

2. Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.

 

3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.

 

Үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.

 

4.Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.

 

5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ