Оросын цэргүүд энэ сарын 21-ний үдэш Харьков мужийн Коротич сууринд байх "Шинэ шуудан"-ийн терминалд пуужингаар цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ.
Аравдугаар сарын 21-ний үдэш Оросын цэргүүд С-300 зенит пуужингийн комплексоос пуужин харвасны улмаас тосгоны зургаан хүн амиа алдаж, 16 хүн бэртэж гэмтсэн гэж мужийн захиргааны тэргүүн мэдэгдсэнийг Москва тайм сонин дамжуулсан байна. Түүний өгүүлснээр, шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ.
Амиа алдсан бүх хүмүүс энэ шуудангийн салбарын ажилтнууд байжээ. Шуудангийн компанийн мэдэгдсэнээр, түгшүүрийн дохио хэдхэн секундын өмнө ирсэн тул ажилтнууд амиа аврах ямар ч боломжгүй байсан гэнэ. Улмаар энэ компанид гашуудал зарлажээ.
Энэ цохилтын дараа, 10 дугаар сарын 22-ны өглөө Оросын цэргүүд Харьковын өөр нэг хот болох Купянск руу халдсан байна. Энэ халдлагын улмаас орон сууцнууд гэмтэж, гурван хүн гэмтэн, одоо биеийн байдал нь нэн хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |