Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду Саудын Арабын "Аль-Наср" клубтай гэрээ байгуулж, жилд 200 сая долларын шагнал авахаар болсон. Улмаар Роналдугийн гэр бүлийнхэн Саудын Арабт амьдрахаар болсон юм.
Ийнхүү Саудын Арабт гэр бүлээрээ амьдарч буй Роналдугийн хүү тус улсын "Аль-Насра" хөлбөмбөгийн академид элсэн оржээ. Өдгөө 13 настай хүү "Аль-Наср" -тай гэрээ хийснээр ердөө хэдхэн хоногийн дараагаас багийнхантай хамт бэлтгэл хийж эхлэх аж. Тэрбээр 13-15 насны өсвөрийн хөлбөмбөгчдийн багт багтан, аавынхаа адилаар долоо дугаартайгаар тоглох юм байна.
Энд дуулгахад, Роналдугийн хүү ааваасаа золог тайлахаа хойшлуулахыг гуйж, аавтайгаа нэг багт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 38 настай Роналду энэ жилээс эхлэн "Аль-Наср"-ын төлөө тоглох болсон юм. Түүний гэрээ 2025 оны дунд үе хүртэл үргэлжилнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |