TWICE хамтлагийн найман жилийн ой тохиож байна

Солонгосын алдарт Twice хамтлаг үүсгэн байгуулагдаад найман жилийг ардаа үджээ. Тэд энэ найман жил дэлхийн хэмжээний хамтлаг болтлоо хөгжин дэвшиж, уран бүтээлээ хийсээр иржээ.
Twice хамтлаг анх 2016 онд "Cheer Up" дуугаа гаргаснаар алдар нэрт хүрэх эхлэлээ тавьсан. Энэ дуу нь олон хөгжмийн чартуудыг тэргүүлж, нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Melon Music Awards болон Mnet Asian Music Awards-аас "Оны шилдэг дуу" шагналыг хүртсэн. Үүний дараагаар тэдний дараагийн гаргасан Twicecoaster: Lane 1 мини цомгийн "TT" дуу нь 4 долоо хоног дарааллан хөгжмийн чартуудыг тэргүүлсэн. Дэбютээ хийснээс 19 сарын дараагаар Twice 1.2 сая гаруй цомог борлуулаад байсан. 2019 оны байдлаар 3.75 сая цомог Солонгост борлуулаад байсан ба 2020 оны 12 сарын байдлаар Солонгос болон Японд 10 сая гаруй цомог борлуулжээ. "Cheer Up" (2016), "TT" (2016) and "Signal" (2017) дуунууд нь Өмнөд Солонгост хит болоод зогсохгүй олон алдартнууд бүжгийн хөдөлгөөнийг дуурайн дэмжиж байсан.
Хамтлаг 2017 оны 6 сарын 28-нд Япон дахь дэбютээ #Twice цомогтойгоо хийсэн. Уг цомгоороо Японы Oricon Albums Chart-д 2 дугаарт жагссан, 2 жилд, эхний долоо хоногтоо хамгийн олон цомог борлуулсан K-pop уран бүтээлч болсон. Үүний дараа 10-р сард анхны Япон дуу болох "One More Time" дуугаа гаргасан. Twice Японд анхны "platinum" гэрчилгээг цомог болон дуугаараа нэг жилд хүртсэн охидын хамтлаг болсон. Тэд 2019 онд Японд dome tour тоглолтоо хийсэн ба ийм аялан тоглолт хийсэн анхны Солонгосын охидын хамтлаг болсон.
Twice олон улсын маш олон амжилттай, анхны бүрэн хэмжээний цомог Twicetagram ба гол дуу "Likey"-г 2017 онд гарган "Billboard World Albums" ба "World Digital Song Sales" чартад нэг зэрэг тэргүүлсэн анхны Солонгосын эмэгтэй уран бүтээлч болсон. 2020 онд JYP Entertainment сурталчилгаа хийхээр Америкийн Republic Records-той гэрээлж улмаар More & More болон Eyes Wide Open цомгоороо Billboard 200-д жагссан. Twice Солонгост "Үндэсний Охидын Хамтлаг" гэх тодотголтой ба олон телевизийн шоунд энэ тодотголоор зарлагдсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ