Израилын Батлан хамгаалахын армийн сөнөөгчид өнгөрсөн шөнө Палестины ХАМАС бүлэглэлийн 100 гаруй цэргийн объектод цохилт өгчээ. Энэ талаар Израилын армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Тодруулбал, Газын зурвас дахь газар доорх хонгилууд, зэвсгийн агуулах, шуурхай удирдлагын штабууд зэрэг ХАМАС бүлэглэлийн зуу гаруй байг Израилын сөнөөгчид устгажээ. Үүний зэрэгцээ, Газын зурвас дахь ХАМАС-ын ажиллагааны нэг оролцогчийг устгасны дээр онгоцоор пуужин харвахаар төлөвлөж байсан ХАМАС-ын агаарын хүчинтэй холбоотой отрядыг устгасан байна.
Үүнээс өмнө, Израилын арми Ливаны хил дээрх Кирьят-Шмон хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг идэвхжүүлж байгаагаа зарлаж байлаа. Улмаар 10 дугаар сарын 19-ний өдөр Ливаны нутаг дэвсгэр дээрх Хезболла бүлэглэлийн объектуудад шинэ цохилт өгчээ.
Г.Бямбасүрэн