БНХАУ-ын цэргийн хүчний тухай Пентагон жил бүр илтгэл гаргадаг уламжлалтай. Энэ жилийн илтгэлд БНХАУ-ыг 500 цөмийн хошуутай болсон гэж онцолсон талаар Ройтерс мэдээлжээ.
Пентагоны илтгэлд онцолсноор Америкийн шинжээчид өмнө нь таамаглаж байснаас хурдтайгаар БНХАУ зэвсгээ нэмэгдүүлж байгаа гэнэ. Одоо 500 цөмийн хошуутай байгаа БНХАУ 2030 он гэхэд 1000 цөмийн хошуутай болно гэж илтгэлд онцолжээ.
Пентагоны өмнөх илтгэлд, 2021 оны байлдаар Бээжин 400 цөмийн цэнэгт хошуутай гэж тусгасан байв. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийд томоохонд тооцогдох флоттой бөгөөд энэ флотод 370 хөлөг онгоц болон шумбагч онгоцтой, энэ нь өнгөрсөн оноос 30-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Энд дуулгахад, одоогийн байдлаар АНУ 3,7 мянган цөмийн хошуутайгаас 1,4 мянга нь цэнэгт хошуу бол Орос 1,6 мянган нэгж цөмийн зэвсэг бэлэн байдаг, харин нийт нөөц нь 4,5 мянган цөмийн хошуу юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |