Хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй Израил, Палестины дайны улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн, шархадсан хүний тоо цаг тутамд нэмэгдэж байна. Сөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн сүйрлийн ирмэгт ирсэн Газын зурвасын оршин суугчдад олон улс гар сунган тусласаар байгаа юм. Эдгээр орнуудын нэг болох Турк улс палестинчуудыг нутагтаа эмчлэхэд бэлэн гэж мэдэгджээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Турк улс палестинчуудад тусламж үзүүлэхийн тулд хээрийн эмнэлэг байгуулж, шархадсан хүмүүсийг нутагтаа онгоцоор зөөж авчрахад бэлэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Газын зурваст Израилын цохилтын улмаас амиа алдсан хүний тоо 3785-д хүрсний 1524 нь хүүхэд, 1000 эмэгтэй байгаа аж. Түүнчлэн 12,5 мянган хүн шархадсан бөгөөд тэдний 3983 нь хүүхэд, 3300 нь эмэгтэй байгаа гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |