Палестиныг дэмжих эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Австралийн Алис-Спрингс хотод байх АНУ-ын цэргийн бааз руу хүрэх замыг хаажээ. Энэ талаарх мэдээллийг NT News сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Австрали, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран ашигладаг Пайн-Гэп цэргийн бааз руу хүрэх цорын ганц замыг эсэргүүцэгчид хаажээ. Эсэргүүцэгчид Палестины ард түмэнтэй эв санаа нэг, дэмжиж байгаагаа илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дээр "Газын зурваст хүмүүс аймшигтайгаар амиа алдсан хэрэгт эмгэнэн гашуудахын тулд хэсэгхэн хугацааг зарцуулах"-ыг цэргийн баазын ажилтнуудад уриалсан байна.
Пайн-Гэп цэргийн баазад дэлхий даяарх АНУ-ын цэргийн ажиллагааг ажиглах, зохицуулах, тэр дундаа Ойрх Дорнод дахь америк цэргүүдийн үйл ажиллагааг хянах үүрэг бүхий цэргүүд ажилладаг юм. Тиймээс тэд Израиль, АНУ-ыг дэмжиж буй засгийн газрынхаа байр суурийг бүх австрали хүн дэмждэггүй гэдгийг ойлгох ёстой гэж эсэргүүцэгчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |