Энэ сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсаны улмаас ХАМАС, Израилын хооронд дайн дэгдээд байгаа юм. Улмаар нөхцөл байдал хүндэрсэн тул дэлхийн орнууд Израилаас иргээдэ яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Эдгээр орнуудын нэг бол Япон улс Израилаас 83 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Израилаас Иордан руу 83 хүнийг нүүлгэн шилжүүлсний 60 нь Японы иргэн, 18 нь Өмнөд Солонгосын иргэн, бусад хүмүүс нь нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн гэр бүлийн гишүүд болон гадаадын иргэншилтэй хүмүүс байгаа аж.
"Японы 60 иргэн, тэдний гэр бүлийн гишүүд болох гадаадын иргэншилтэй дөрвөн хүн, Өмнөд Солонгосын 18 иргэн, гадаадын иргэншилтэй гэр бүлийн гишүүн нэг хүн гээд нийт 83 хүнийг Агаарын хүчний КС-767 онгоцоор Израилаас Иордан руу нүүлгэн шилжүүллээ" гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Өмнө нь Японы эрх баригчдын зохион байгуулсан тусгай нислэгээр Израилаас Японы найман иргэнийг татан авсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын цэргийн тээврийн онгоцоор Японы 51 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, 10 дугаар сарын 19-ний байдлаар Израил болон Палестины нутаг дэвсгэрт 900 орчим япон хүн байрлаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |