Зугаалж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайсаар байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газарт зугаалж явсан дөрвөн хүний нэг нь сураггүй болоод 26 хонож байна. Өнгөрсөн 09 дүгээр сарын 24 өдөр сураггүй болсон түүнийг 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрэн хайсан үр дүнд хүрээгүй учраас түр зогсоожээ.
Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлтийг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 61 настай, эрэгтэйг эрэн хайж байна.
Өчигдөр Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хараа, Ерөө голын бэлчир” гэдэг газраас “Шаамарын гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 76 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ