ХАМАС Тель-Авив руу халдсан гэж мэдэгдэв
2023-10-20

Палестины ХАМАС хөдөлгөөний цэргийн жигүүр болох "Аль-Кассамын бригад" Тель-Авив руу пуужингаар харважээ. Энэ талаар бригадын мэдэгдлээс иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Иорданы баруун эрэг дэх Нур-Шамс дүрвэгчдийн хуаран руу Израилын арми халдсаны хариуд Тель-Авивт цохилт өгч байгаа гэж "Аль-Кассамын бригад" мэдэгдсэн байна. Тель-Авив нь 400 гаруй мянган оршин суугчтай, Газын зурвасаас 92 км зайд байрладаг хот юм. ХАМАС бүлэглэл энэ хот руу буудсаны улмаас учирсан хохирлын талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Дүрвэгчдийн хуаран руу Израилын арми халдсан гэдэг нь 10 дугаар сарын 19-нд болсон үйл явдал юм. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 10 дугаар сарын 19-ний өдөр Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт байх дүрвэгчдийн хуаран руу буудсаны улмаас 18 хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин