Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 орчим хүнийг барьцаалсан юм. Тэдний дунд олон хүүхэд байгаа гэж Jerusalem Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийн дайчид Израилын өмнөд хэсэг рүү халдахдаа барьцаалсан хүмүүсийн дунд 30 орчим хүүхэд байгаа гэнэ. Харин барьцаанд орсон нийт хүмүүсийн тоо 200 орчим гэж Израилын арми мэдэгдэж байв.
Одоогоор Израилын талаас барьцааны хүмүүсийг суллахтай холбоотой тусгай ажиллагаа эхлүүлээгүй. Харин цэргүүд нь бэлэн болсон цагт Газын зурвас руу нэвтрэх зөвшөөрлийг өгсөн гэсэн мэдээлэл пүрэв гарагт гарсан юм. Армид Газын зурвас руу орох зөвшөөрөл өгсөн гэдгийг мэдээлсэн Эдийн засгийн сайд олзны хүмүүсийг эсэн мэнд эргүүлэн авчирахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна хэмээн онцолж байв.
Израил цэргүүдээ Газа руу орохыг зөвшөөрч, ХАМАС сунжирсан дайнд бэлэн гэдгээ зарлав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |