Балид ган гачгийн улмаас онц байдал тогтоожээ
2023-10-20

Индонезийн Бали арлын эрх баригчид нутагт нь ган гачиг нүүрлэсэнтэй холбоотойгоор 14 хоногийн хугацаатай онц байдал зарлажээ. Энэ талаарх мэдээллийг The Straits Times сонин дамжуулсан байна. 

 

"Бид өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд онц байдалд бэлэн байх статусыг тогтоохоор шийдлээ" хэмээн Балигийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Санга Маде Махендра мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, долдугаар сараас 10 дугаар сарын хооронд Бали арал дээрх цаг уурын таагүй нөхцөлийн улмаас 113 тосгон усны хомстолд оржээ. 

 

Түүнчлэн нийслэл Денпасар зэрэг 10 бүс нутагт хэт халуун хуурай уур амьсгалын улмаас гал түймэр дэгдсэн байна. Мөн Индонезид хаа сайгүй түгсэн гал түймэртэй тэмцэх зорилгоор Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо арми, цагдаагийнхныг дайчлах шийдвэр гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин