Энэтхэг сар руу анхны сансрын нисэгчээ илгээнэ
2023-10-19

Дэлхийн томоохон гүрнүүд сансар эзэмших, тэр дундаа сарыг судлах тал дээр ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. АНУ гэхэд л сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд завсарласны эцэст сар руу хоёр дахь багаа илгээхээр төлөвлөж байгаа юм. 

 

Харин Энэтхэг 2040 онд сар руу анхны сансрын нисэгчээ илгээхээр төлөвлөж байна. Ийм үүргийг Ерөнхий сайд Нарендра Моди өгсөн гэж The Independent сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг 2025 онд нисэгчдийн бүрэлдэхүүнийг сансар руу мөн илгээхээр төлөвлөж байгаа аж.

 

Сансрын нисэгчдээ илгээхийн тулд ойрын саруудад 20 томоохон туршилт хийхийн дотор хүмүүсийг суулгасан пуужин тээвэрлэгч гурвыг турших юм байна. Мөн 2035 он гэхэд өөрсдийн гэсэн сансрын станцтай болохоор зорьж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэр гуйлгачид чинь уугуул үндэстэн . өөр үндэстэн юмчинь үхнэ яана падгүй үхэж цөөрвөл баярлана
2023-10-23
гадны бренд шүтсэн өөрсдөө юу ч хийж чаддагүй үхэр монголчууд ичиж амьдарцгаа
2023-10-20
Зочин:
700 сая гуйлгачингаа яая гэж байж бас сансар руу ниснэ ч гэх шиг.
2023-10-19
тэр гуйлгачид чинь уугуул үндэстэн . өөр үндэстэн юмчинь үхнэ яана падгүй үхэж цөөрвөл баярлана