Мягмар гарагийн үдэш Газын зурвас дахь эмнэлэг пуужингийн цохилтод оногдож, 800 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ цохилтод ХАМАС болон Израил нэгнээ буруутгасаар байгаа юм.
Лхагва гарагт Израилын арми Газын зурвас дахь эмнэлэг пуужинд оногдож байгаа бичлэгийг цацсан байна. Энэ бичлэгийг ЦАХАЛ (Израилын арми) Телеграм сувагтаа нийтэлжээ. Бичлэгээс харахад "Исламын жихад" алан хядагч байгууллага пуужин харвасан нь бүтэлгүйтэж, улмаар Аль-Ахли эмнэлэг дээр унасан гэж армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Харин ХАМАС бүлэглэл Израилын армийг пуужингийн цохилтод өгсөн хэрэгт буруутгаж байгаа бол ЦАХАЛ үүнийг няцаасаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |