Хятадын эрх баригчид банк болон төрийн байгууллагуудын ажилтнуудыг гадаад улс орнууд руу аялахад хязгаарлалт тавьж байсан бөгөөд саяхнаас энэ хязгаарлалт улам нэмэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн албан хаагчид болон банкны ажилтнууд гадаад руу хувийн зорилгоор аялахад хүндрэлтэй болсон байна. Түүнчлэн улсын сургуулийн зарим багш нар ч ийм бэрхшээлтэй тулгарчээ.
Өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа банкны 10 ажилтан Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө, 2021 оноос эхлэн тэднийг хилийн чанад руу зорчихыг хориглох, эсвэл гадаад орон руу зорчих давтамж болон гадаадад байх хугацаанд хязгаарлалт тавьж эхэлсэн байна. Гадаад руу аялах гэж буй энэ төрүлийн ажилтнуудыг шалгаж, явахаас нь өмнө нууц мэдээллийг хамгаалах сургалтад суулгаж байгаа гэнэ.
Эх сурвалжуудын өгүүлснээр, коронавирусийн хязгаарлалт цуцлагдсанаас хойш ч ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэвээр байгаа аж. Энэ нь Баруунтай төвөгтэй харилцаатай болсон энэ үед үндэсний аюулгүй байдлаа хамгаалах гэсэн эрх баригчдын оролдлого гэж Ройтерс онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |