Америкийн INSIDEHOOK сонины ахлах редактор Монголын марафончин Бат-Очирын Сэр-Одын талаар нийтлэл хэвлүүлснийг товчлон хүргэж байна.
Бат-Очирын Сэр-Од Парист 2024 онд болох Олимпын наадамд оролцох эрх авбал тэрбээр Олимпын наадамд зургаан зайд оролцсон олон улсын анхны марафончин болно. Тэр бол уулархаг, сэрүүн уур амьсгалтай, уулархаг эх орондоо энэ спортын загалмайлсан эцэгт тооцогдоно.
Б.Сэр-Од 90-ээд оны сүүлээр богино шорт өмсөн Улаанбаатараар хөндлөн гулд гүйх үед нутгийн оршин суугчид түүнийг галзуурсан гэж боддог байв. Харин одоо монголчууд марафонд гүйдэг болсон.
Б.Сэр-Од ирэх зун Францад олимпын наадамд оролцох эсэхээс үл хамааран, хамгийн уйгагүй мөн дутуу үнэлэгдсэн хүн гэсэн тодорхойлолттойгоор карьераа дуусгана. Тэрбээр 74 марафонд гүйж, дэлхийн аварга шалгаруулах 11 тэмцээний барианд орж, 2:08:50 гэсэн хувийн дээд амжилт тогтоож байсан нь Монголын ч дээд амжилтад тооцогддог юм. Б.Сэр-Од хоёр жилийн өмнө Японд болсон марафонд 2:09:26 цагийн үзүүлэлт гаргаж байсан бөгөөд энэ нь 40 нас хүрэхээсээ хэдхэн сарын өмнө гаргасан амжилт гэдгийг хэлэх нь зүйтэй.
Түүнээс авах үлгэр дуурайлал
Тэр марафончны оргил нас нь 37-45 нас, энэ үед хурд, тэвчээр гайхалтайгаар тэнцвэрждэг гэж үздэг. Б.Сэр-Од өөрт юу тохирохыг олж мэдэн, хэдэн арван жилээр хөдөлмөрлөсөн нэгэн.
Б.Сэр-Одоос авах үлгэр дуурайлал бий. Өөрийн гэсэн замаа тавь. Эргэж харан, өөр марафончин хэрхэн гүйж байгаад санаа зовнихоо боль. Энэ бол Сэр-Од өөрийн үлгэр дуурайлал авдаг Эфиопын супер од Хайле Гебрселассигээс сонссон зөвлөгөө.
Б.Сэр-Од бүхнийг туршихад бэлэн байв. Монголд хүйтэн өвөл удаан үргэлжилдэг тул хурд хүчний дасгал хийхэд энд хэтэрхий хүйтэднэ. Тэр аагим халуунд ч гүйж, өндөрлөг газруудаар дасгал хийж, гүйлтийн клубуудэд орж, дэлхий даяар аялах гээд олон туршилтыг хийж байв.
Марафончин байнга л шинэ сорилт, сэтгэл гонсойлгосон бүтэлгүйтлийг туулж байсан. Сүүлийн жилүүдэд Б.Сэр-Од хэд хэдэн удаа бариандпаа орж чадаагүй юм. нэг нь 2020 оны Токиогийн олимп /тэр өвдсөн/, нөгөө нь энэ оны эхээр Будапештийн марафонд /хөлөө гэмтээсэн/ болсон бөгөөд энэ нь ямар ч марафончныг сэтгэл санаагаар унагаж дөнгөхөөр үйл явдал.
Харин тэрбээр зөвхөн урагш тэмүүлж, хурдаа сааруулах хүсэлгүй байна. Яагаад? Яагаад гэвэл Б.Сэр-Одын хувьд гүйлт бол уралдаан биш. Энэ бол түүний амьдрал. Тэр спорттойгоо хамт л оршин байдаг.
Карьераа дуусгасны дараа Б.Сэр-Од бусдыг дасгалжуулж, Монголд хүүхэд ахуйдаа гүйж байсан шиг үргэлжлүүлээд л гүйнэ.
"Би өөртөө таашаал авахын тулд, эрүүл мэндийнхээ болон сэтгэлийн амар амгалангийнхаа төлөө гүйсээр л байна. Би үүнийг чадахаа болих хүртлээ л хийнэ" хэмээн Б.Сэр-Од өнгөрсөн онд болсон Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээний үеэр мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |