БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын хэлэлцээ эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Энэ уулзалт "Бүс ба зам" дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүний уулзалт төлөөлөгчдийн хэлэлцээр хэлбэрээр эхэлж, дараа нь Путин, Ши Жинпинь нар ганцаарчлан уулзах юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 17-ны өдөр "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар форумд оролцохоор Бээжин хотноо очсон юм. Энэ нь түүний хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал болж байна. Хамгийн сүүлд тэрбээр 2022 оны өвлийн олимпын нээлтэд оролцохоор Бээжинд айлчилж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |