Газын зурвас шархдагсдыг эмчлэх эм тариагүй болжээ
2023-10-18

Газын зурвас дахь эмнэлэгт болсон дэлбэрэлтээс амьд үлдсэн шархдагсдыг эмчлэх боломжгүй болжээ. Эмнэлгийн эм тарианы нөөц ердөө хэдхэн цагийн дараа дуусна гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Цохилтын улмаас шархдаж гэмтсэн хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн бригад, түргэн тусламжийн машины нөөц боломж шавхагдсан. Хэдхэн цагийн дараа бид тэднийг эмчлэх эм тариагүй болсноо зарлахаар болчхоод байна" хэмээн Палестины Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгджээ. Түүний өгүүлснээр, яг одоо олон хүн хонгилд шалан дээр хэвтэж, мэс засалд орохоо хүлээж байгаа, мэдээ алдуулах тариа ч дууссан тул зарим хүнийг мэдээ алдуулахгүйгээр хагалгаа хийхээс аргагүй болсон гэнэ.

 

Газын зурвас дахь "Аль-Ахли" эмнэлэг 10 дугаар сарын 17-ны үдэш пуужингийн цохилтод өртөж, 800 гаруй хүн амиа алдсан юм. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй бөгөөд учир нь дэлбэрэлт болсны дараа эмнэлэг нурж, нурангин дор олон хүн байгаа, тэднийг аврах боломжгүй байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байгаа талаар Аль-Жазира телевиз мэдээлжээ.

Газ дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 600 хүн амиа алдаж, Палестинд гашуудал зарлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин