Мягмар гарагийн үдэш Газын эмнэлэг дээрээс цохилт өгсний улмаас олон хүн амиа алдсан. Үүний дараа дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд энэ үйлдлийг буруушаан шүүмжилж байна.
Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Газын зурвасын эмнэлэгт цохилт өгснийг зөвтгөх аргагүй цэргийн гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ гэмт хэрэгт буруутай хүмүүс хариуцлагад татагдах ёстой гэж тэрбээр Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
"Аль-Ахли эмнэлэгт цохилт өгч, асар олон хүн амиа алдсанд эмгэнэж байна. Эмнэлгийн ажилтнууд, иргэдээр дүүрсэн эмнэлэг рүү халдсан нь зөвтгөх аргагүй үйлдэл. Бүх баримтыг тогтоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой" гэж Урсула фон дер Ляйен бичжээ.
Мягмар гарагийн үдэш Газын зурвасын Аль-Ахли эмнэлгийн нутаг дэвсгэр дээрээс цохилт өгсний улмаас олон зуун хүн амиа алдсан юм. Лхагва гарагийн өглөө хэвлэлүүд амиа алдсан хүний тоог 600 орчим хэмээн мэдээлж байсан бол хэдхэн мөчийн дараа гарсан мэдээллээр амиа алдсан хүний тоо 800-г давжээ. Энэ хэрэгт ХАМАС Израил нэг нэгнээ буруутгаж байгаа юм.
Газ дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 600 хүн амиа алдаж, Палестинд гашуудал зарлав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |