Дунд сургуулийн сурагч 40 гаруй настай эмэгтэйг хулгайлж, хүчирхийлэл үйлджээ

Өчигдөр /2023.10.17/ Солонгост дунд сургуулийн 15 настай сурагч дунд насны эмэгтэйг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ.
Тус хэргийг үйлдсэн Ён гэгч нь 40 гаруй насны эмэгтэйг шөнийн 02:00 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ харих замд нь энэ үйлдэл болсон байна. Тэрбээр түүнийг мотоциклээр гэрт нь хүргэж өгөхийг санал болгосон аж. Нөгөөтэйгүүр хохирогч эмэгтэй тухайн үед согтуу байсан бөгөөд түүнийг таньдаг хүнээ гэж андуурсан гэжээ.
Цагдаагийн мэдээлснээр, Ён гэгч нь эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэснийг далимдуулж гэрт нь хүргэж өгөх нэрийдлээр Нонсан дахь бага сургууль руу авч явсан. Ён хохирогч эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэхээсээ өмнө нүдээ аниад нүцгэлээрэй гэж хэлсэн. Мөн түүнд шээсээ уулгахыг завдсан. Энэхүү үйлдэл нь нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд эмэгтэйг цагдаад мэдээлэх юм бол чамайг хорлох болно гэж сүрдүүлсэн. Мөн камераар нь бичлэг хийгээд, эд зүйлсийг нь авч зугтааж байгаа дүрс бага сургуулийн камерт бичигдэн баригдсан. Одоогоор уг хэргийг шалгаад явж байна." хэмээн мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ