ТҮЦ-ийн орлогыг дээрэмдсэн хэргийг шуурхай илрүүллээ

Сонгинохайрхан зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн орлогыг дээрэмдсэн хэрэг өчигдөр өглөөний 06.40 цагт гарчээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 26 настай, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд Та бүхэнд
1. Үйл ажиллагаа явуулж буй байр, орон сууц, ойр орчинд Монгол Улсын MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-д нийцсэн хяналтын камер суурилуулах
2. Хүнгүй, гэрэлтүүлэггүй, камергүй газраар аль болох явахаас зайлсхийх
3. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баталгаатай дуудлагын жолооч, такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, эрсдэл бүхий замыг сонгохгүй байх
4. Бага насны хүүхэд зэрэг биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг тогтмол сануулах
5. Байнга сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ