Испани Палестиныг дэмжинэ
2023-10-18

Испани улс Палестинд дөрвөн сая гаруй еврогийн тусламж үзүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Засгийн газрын тэргүүн Педро Санчесын мэдэгдлээс иш татан ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Испани улс энэ онд багтаан Палестинд дөрвөн сая гаруй евро олгохоор зэхэж байгааг Педро Санчес мэдэгджээ. 

 

Энэ улс өмнө нь ч Палестиныг дэмжсэн байр суурь илэрхийлж, Палестинд үзүүлэх тусламжаа нэмнэ гэж мэдэгдэж байлаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес мэдэгдэл хийхдээ Палестинд үзүүлэх тусламжийг нэмж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор олгох төсвийг нэмэгдүүлэхээр болсноо онцолж байлаа. Түүнчлэн Израилд хандан энгийн иргэд рүү халдахгүй, олон улсын эрхзүйг мөрдөхийг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ispain soliorchihoj laluudad bombigduulbel taarna
2023-10-18
Зочин:
Зөв. АНУ Их Британи гэгч колончлогч орноос зайгаа барьцгаа.
2023-10-18