Ливаны "Хезболла" хөдөлгөөн 10 дугаар сарын 18-ны лхагва гарагийг Израилын эсрэг "Бухимдлын өдөр" болгон зарлажээ. Энэ талаарх мэдээллийг i24 сувюаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хезболла хөдөлгөөнийхөн Газын зурвас дахь эмнэлгийн бөмбөгдсөний улмаас Израилын эсрэг "бухимдлын өдөр" зарласан бөгөөд энэ өдөр дэлхий даяар тархан суугаа мусульманчуудыг Израилыг эсэргүүцэн жагсахыг уриалжээ.
Харин Хезболла хөдөлгөөн Израилын эсрэг "хоёр дахь фронт" бий болговол АНУ энэ хөдөлгөөний эсрэг цэргийн хүч ашиглахад бэлэн байгаа талаар АНУ-ын Axios хэвлэл холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өглөө эхэлсэн Израил, ХАМАС-ын дайн 10 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ хугацаанд Израилд 1,4 мянган хүн амиа алдсан бол Газын зурваст амиа алдсаны хүний тоо хэдийнэ 3000-ыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |