Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдсаны дараа Израил Газын зурваст агаараас цохилт өгч, улмаар хуурай замын ажиллагаа эхлүүлэх тул Газын бүхий л оршин суугчийг нэн яаралтай нүүхийг уриалж байлаа.
Одоогоор Газ хотоос 600 мянга орчим оршин суугч аюулгүй бүс рүү нүүсэн, хотод 100 мянга орчим хүн үлдсэн талаар The Guardian мэдээлсэн байна. Тэднээс 40 мянга гаруй нь Газ дахь аль-Шифа эмнэлгийн нутаг дэвсгэр дээр цуглан, бөмбөгдөлтөд өртөхгүй гэж найдан энд хоргодож байгаа гэнэ.
Өмнө нь Израилын арми Газын хойд хэсгээс оршин суугчдыг нэн даруй нүүхийг анхааруулж байв. Гэсэн ч сая орчим оршин суугчийг асар богино хугацаанд нүүхийг шаардаж, үүний зэрэгцээ аюулгүй байдлын баталгаа өгөөгүй нь цэргийн гэмт хэрэгтэй адилтгахуйц үйлдэл гэж НҮБ буруутгаж байлаа.
Үхлийн зурвас буюу цуст занганд орсон Газын оршин суугчид
Г.Бямбасүрэн
Уншиж байна |