Бельгийн Брюссель хотноо Бельги, Шведийн хөлбөмбөгийн шигшээ багуудын хооронд тоглолт болох үеэр зэвсэгт этгээд халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрсэн хэрэгт гарсан. Энэ хэргийн сэжигтнийг устгасан гэж Ройтерс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан хэргийн сэжигтэн нь Тунисаас гаралтай, өмнө нь терроризмын хэргээр ял эдлэж байсан 45 настай эр гэдгийг олж тогтоосныхоо дараа гэрт нь нэгжлэг хийсэн ч хараахан баривчилж чадаагүй байсан аж. Улмаар Брюсселийн нэгэн кафед байхад нь түүнийг олж, устгажээ. Гэхдээ чухамхүү хэрэг үйлдсэн сэжигтнийг устгасан гэдгийг нотлох баримт хүлээж байгаа гэж Прокурорын газар мэдэгдсэн байна.
Эмгэнэлт хэрэг 10 дугаар сарын 17-нд болсон юм. Алан хядагч Шведийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид рүү Калашниковын автоматаар буудаж, "Аллах Акбар" хэмээн орилсон аж. Улмаар хоёр хүн амиа алдаж, тоглолтыг цуцалсан юм. Үүний дараа Бельгийн эрх баригчид алан хядах аюул заналын түвшинг хамгийн дээд хэмжээнд хүргэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |