ОХУ-д цэргийн алба хаагч төрөөс урвасан хэргээр 12 жилийн ял сонсжээ
2023-10-17

ОХУ-ын Хоёрдугаар баруун тойргийн цэргийн шүүх нэгэн цэргийн алба хаагчтай холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 12,5 жилийн ял оноожээ. Энэ талаар шүүхийн хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн алба хаагчийг Эльдар Камалов гэх бөгөөд түүнийг төрөөс урвасан хэрэгт гэм буруутай гэж үзэж 12 жил зургаан сарын хорих ял оноожээ. Тэрбээр ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдлэх аж. Мөн түүний цолыг хураажээ. 

 

Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, Эльдар Камалов ОХУ-ын Зэвсэгт хүчний бага тушаалын бүрэлдэхүүнд багтдаг байсан, түүнийг жил гаруйн өмнө баривчилсан аж. Хэргийн талаар нууцалсан бөгөөд тиймээс шүүх хурал хаалттай болж өнгөрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин