Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан гэсэн мэдээлэл гарсан. Барьцаанд байгаа хүмүүсийн хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд ХАМАС олзны хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй палестинчуудаар солиход бэлэн хэмээн даваа гарагт мэдэгдэж байлаа.
Ийнхүү мэдэгдсэнийхээ дараахан барьцааны хүнийг харуулсан анхны дүрс бичлэгийг цацсан бөгөөд бичлэг дээр Газын зурваст барьцаанд байгаа Франц гаралтай Израил бүсгүй гарах аж. Бичлэг дээр гарах Шем бүсгүй олзлогдсон талаар түүний ар гэрийнхэнд мэдэгдсэн, одоо байнга холбоотой байгаа гэж Израилын арми мэдэгдсэн байна.
ХАМАС Газад 199 хүн хорьж байгаа гэж Израилын эрх баригчид мэдэгдсэн бол ХАМАС бүлэглэл 200-250 хүнийг хорьж байгаа гэдгээ даваа гарагт мэдэгдэж байлаа. Тэдний хаана байгаа талаарх мэдээллийг авсан гэж Израилын арми мэдэгдсэн ч чөлөөлөх ажиллагааг эхлүүлэх талаар ямар нэг мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |