Хятадын археологичид Цагаан хэрэмнээс эртний тэсрэх бөмбөг бүхий нууц хэсгийг олжээ. Энэ талаарх мэдээллийг South China Morning Post сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын археологичид Цагаан хэрэмний Бээжин дэх Бадалин хэсгээс эртний 59 тэсрэх төхөөрөмж олжээ. "Чулаан гранат" нь Мин гүрний эринд Цагаан хэрэм дагуу ирсэн дайснаас хамгаалах үндсэн арга байсан бөгөөд дунд зэргийн хэмжээтэй чулуунд тэсрэх бодис хийдэг байсан аж. Ийм зэвсгийг бэлдэхэд хялбар, түүнчлэн Цагаан хэрэм дээр зогсож байгаад шидэхэд цэргүүдэд амар байсан гэнэ. Археологчдын олсон 59 тэсрэх бөмбөг нь эргүүлийн нэг хэсэгт байсан аж. Энэ нь зэвсэг хадгалах агуулах зориулалтаар ашиглагддаг байсан газар гэж археологичид үзжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Цагаан хэрэмнээс зэвсгийн агуулах олдож байгаагүй гэнэ. Археологичид энэ удаад тэсрэх бөмбөгнөөс гадна өөр эртний хийцүүд ч олсон бөгөөд тэдгээрийн дунд цэргүүд дээш гарч, нум сумаар харвах боломжтой байсан тусгай ханыг ч илрүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |