Хятадын эрдэмтэд 6G технологийг сансарт туршжээ
2023-10-17

Хятадын эрдэмтэд 6G технологийн туршилтыг сансарт хийжээ. Энэ талаарх мэдээллийг Хятадын  Жэнминь жибао сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сианийн оптик, нарийн механикийн хүрээлэнгийн эрдэмтэд 6G сүлжээг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж чадах харилцаа холбооны төхөөрөмж бүтээсэн талаараа зарлажээ. "Сансрын оптик шилжилтийн технологи" дээр үндэслэгдсэн энэ төхөөрөмжийг туршихын тулд 2023 оны наймдугаар сард төхөөрөмжийг тойрог зам руу илгээсэн байна. Тойрог замаас энэ төхөөрөмж илгээсэн мэдээлэл бүрэн эхээрээ, ямар ч алдагдалгүй ирж байсан гэнэ. Туршилт хийхээс өмнөх судалгааны ажилд өгүүлснээр, энэ төхөөрөмж нь 40Гбит/секундын хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвартай бөгөөд энэ нь өнөөдөр ашиглагдаж буй хамгийн орчин үеийн төхөөрөмжөөс ч хавьгүй их хүчин чадал аж.

 

Сианийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлэл дамжуулах боломж, уян хатан байдал болон хурдыг сайжруулах төхөөрөмж боловсруулахын тулд 10 гаруй жил ажилласан байна. Ирээдүйд, мэдээлэл дамжуулах хурд өндөр болохын хэрээр энгийн төхөөрөмж дамжуулах чадвар хангалтгүйн улмаас мэдээллийг боловсруулахад хүндрэлтэй болно, харин өсөн нэмэгдэж буй хурдад нийцэхийн тулд оптик солилцооны илүү төгс системийг боловсруулах ёстой гэж эрдэмтэд онцолсон байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин