Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдсанаар энэ хоёр орны хооронд дайн дэгдсэн. Израил ХАМАС-ын халдлагын дараа улсдаа дайны байдал зарлаж, дайчилгаа зарлан, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсний дээр энэ зурваст хуурай замын ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Израилын эрх баригчид ХАМАС бүлэглэлийг "газрын хөрснөөс нэг мөр арчина" хэмээн мэдэгдсэн бөгөөд холбоотнуудаасаа тусламж авахаар найдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв.
The New Yourk Times сонины мэдээлснээр, Израил АНУ-аас яаралтай тусламж болгон 10 тэрбум доллар өгөх хүсэлт тавьсан байна. Улмаар Украин, Тайванд олгох тусламжийн багцад энэ зардлыг шингээхээр Цагаан ордон бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Израил руу 155 мм-ийн сум, пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн сум, өндөр нарийвчлалт бөмбөг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.
Маргааш буюу 10 дугаар сарын 18-ны лхагва гарагт Жо Байден Израилд айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ айлчлалын үеэр Израилд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |