Бельгийн Брюссель хотноо зэвсэгт этгээд халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрсэн хэрэгт гарсан. Энэ хэргийн сэжигтнийг хараахан баривчилж чадаагүй байгаа гэж ВВС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бельги, Шведийн шигшээ багуудын хооронд хөлбөмбөгийн тоглолт болох үеэр энэ хэрэг болжээ. Улмаар гэмт хэрэгтний гарт Скандинавын хоёр хөгжөөн дэмжигч амиа алдаж, таксины жолооч шархадсан байна. Цагдаагийнхны тогтоосноор, хэрэг үйлдсэн хүн нь Тунисаас ирсэн, 45 настай эр, өмнө нь терроризмын хэргээр ял сонсож байсан аж.
Хэрэгтний гэрт нэгжлэг хийсэн ч түүнийг баривчилж хараахан чадаагүй аж. Аймшигт хэрэг гарсны улмаас тоглолтыг нэг мөр цуцлаж, цэнгэлдэх хүрээлэнд цугласан 35 мянган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс цэнгэлдэх хүрээлэнгээс хэдэн цагийн туршид гаргаагүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |