Олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын нэгд тооцогддог, Германы төрийн хэвлэл болох Deutsche Welle агентлагийн сурвалжлагч Монголд зочлох үеэрээ циркчидтэй уулзаж, салбараа аварч үлдэхийн тулд тэмцэж байгаа Монголын циркчидтэй уулзжээ. DW агентлагт нийтлэгдсэн фото сурвалжлагыг орчуулан хүргэж байна.
DW: Монголд цирк ихээхэн алдартай, харин циркийн жүжигчид нь дэлхий дахинаа нэр хүндтэй байв. Гэвч шинэ жүжигчдийн бэлтгэх боломж, санхүүгийн дэмжлэг байхгүйн улмаас олон олон жүжигчин эх орноо орхин явж байна.
Циркчдийн бэлтгэл хийж байгаа барилга хэзээ мөдгүй нурж мэдэх ч циркийн жүжигчид асар том танхимаар нисэж байна. Улаанбаатар дахь Циркийн сургууль ньв циркчид бэлтгэл хийж болох цөөхөн газруудын нэг. Өндөр таазтай байдаг нь Монголын циркийг алдартай болгосон зоримог үзүүлбэрүүдийг бэлтгэхэд нэн тохиромжтой.
Тэдний нэг нь 18 настай Нэргүйбаатарын Ууганбаяр. Тэр эгчийнхээ замналаар явж, олон улсын тэмцээнүүдэд оролцох хүсэлтэй. Олон зуун залуу циркчин Монголын циркийн сургуулийн хуучин танхимаас циркчний гараагаа эхэлжээ. Өнөөдөр тэдний олонх нь Cirque du Soliel зэрэг алдартай циркүүдийн бүрэлдэхүүнд багтаж байна.
Нэгэнтээ агаарын үзүүлбэр, зоримог, эрсдэлтэй гимнастикийн шоуг үзэх гэсэн үзэгчдээр цирк дүүрдэг байв. Харин 15 багштай олон сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй улсын циркийн сургуульд зохих сургалтын бааз байдаггүй. Шинэ байрны барилгын ажил удааширч байгаа гэнэ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн циркчид
"Биднийг олон улсын уралдаан, тэмцээнд оролцохоор очиход гадаадын оюутнуудад багшлаач гэсэн хүсэлт байнга ирдэг. Гэвч тэднийг энд авчирж зааж сургах бэлтгэлийн бааз бидэнд байхгүй" хэмээн циркийн сургуулийн декан Болортуяа Пүрэвдорж ярилаа.
Байшин барилга, сургалтын орчин ийм байгаа үед авьяаслаг циркчид сүүлийн жилүүдэд олноороо хилийн чанадыг зорьжээ.
Жүжигчид бүжгээ гайхам хослон бүжиж байгааг төгс гэж үнэлж болох бол барилгын аюулгүй байдалд ийм үнэлгээ өгч болохгүй. Монголд байх цорын ганц орчин үеийн циркийн байгууламжийг хүйтэн дайны үеэд Румын бэлэглэж байжээ. Гэвч Засгийн газар нь циркийн барилгыг зарснаар одоо энэ барилгыг циркийн зориулалтаар биш харин арилжааны зориулалтаар ашиглаж байна.
Уран нугаралт
Өнөөдөр Улаанбаатарт "Цэцэг студи" зэрэг цөөхөн хувийн циркийн сургууль бий. Тэдний ихэнх нь уран нугаралт заадаг. Энэ төрлөөр хичээллэхэд хэдэн жил хэрэгтэй, түүнчлэн хувцас нь загварлаг, тайзны хэлтэй байх ёстой гэж нэгэн багш өгүүлсэн юм.
Өөдрөг таамаг бий юу?
Циркийн жүжигчид засгийн газар тэдэнд гар сунган тусална гэж найдаж байгаа.
"Бид жинхэнэ циркийн сургуулийг барьж байгуулж чадвал чиркийн урлаг дахин амжилтад хүрнэ" хэмээн циркийн захирал Ю.Гэрэлбаатар ярих аж.
Түүний өгүүлснээр, тэдэнд тусласнаар циркчид амжилт, үр дүнд хүрнэ гэж засгийн газар найдаж болох бөгөөд харин монгол цирк дахин дээш гарах боломжтой гэнэ. Харин тэр хүртэл тэд хуучин барилгадаа л хичээллэх нь.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |